Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ ээлжит хурлаа Сонгинохайрхан уулын бэлд хийх гэж байна. Энд хуралдаж байгаа гол учир нь Сонгинохайрхан уулын газар нутгийг тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэн шийдвэр гаргаж, байгаль орчноо хамгаалахыг нийслэлчүүдэдээ уриалах гэнэ.



















































