“Монгол эмэгтэйн хуримлах ёс”-ыг өнөөдрөөс дахин тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жуулчдад зориулан бүтээсэн “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолтоо өнөөдрөөс дахин тоглохоор болжээ. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулан тавьж байгаа Уг театрчилсан тоглолтоор Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилготой аж. Мөн уг тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай гэдгээрээ онцлог болох юм. Тоглолт өдөр бүр 16.00 цагаас үзэгчдийн хүртээл болох аж.
Сэтгэгдэл (1)