Хадгаламжийн даатгалын корпораци өнөөдрөөс албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Нээлтийн ажиллагаа 11.00 цагт “Mакс” цамхагт болох юм. Арга хэмжээнд банк, санхүүгийн салбарын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүд оролцоно. Энэ корпорацид иргэд банкин дахь хадгаламжаа даатгуулж, 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор авах боломжтой юм. Ингэхдээ тухайн банк дампуурсан, эрсдэлд орсон тохиолдолд хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг тус корпорациас ажлын гурван өдөрт багтаан олгох аж.



















































