
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл “Газрын харилцаа, хот байгуулалт”-ын чиглэлээр “UB palace”-ийн их танхимд иргэдтэй санал бодлоо солилцож байна. Уулзалтын үеэр иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 газрын байршлыг дэлгэрэнгүй мэдээлж, хэзээнээс эхлэн газар өмчлүүлэх ажил эхлэх тухай, барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрх олгох харилцааны талаар холбогдох албаныхан нээлттэй мэдээлэл хийнэ. Уулзалт 13.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гэр хорооллын иргэдийн санаачлага оролцоотой хийгдсэн ажлыг танилцуулах арга хэмжээ 11 цагаас СХД-ийн 1-р хорооллын арын дэнжид болно. Үүнд хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон холбогдох албаныхан оролцоно.
Т.Энхэлээ