Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн өнөөдөр 35 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн энэ үйлдвэрт шагналын хур бууж байна. Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтнууд Эрдэнэт овоонд хүндэтгэл үзүүлжээ. Харгин маргааш ойн баяраа тэмдэглэж жагсах юм байна. "Эрдэнэт үйлдвэр нь анх 1978 онд ОХУ болон Монголын Засгийн газрын гэрээний дагуу Эрдэнэт овооны орд газар байгуулагдаж байсан юм. Одоо жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр Зуны манлай бүтээн байгуулалтын эзнээр тодорч, 2010 онд дэлхийн шилдэг аж ахуй нэгжүүдийн нэгээр шалгарч байсан юм.



















































