
Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс хойшоо Моносын уулзвар хүртэлх замыг өргөтгөн шинэчлэх ажил, Халдвартын эцсээс Нарантуул худалдааны төвийн зүүн талаар Нарны замтай шууд холбогдох шинэ зам барих ажил эхлээд байгаа бол “Атар Өргөө” компанийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто зам шинээр барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна:
Дарь-Эх Сансарын уулзвараас Токиогийн гудамж дагуу Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх авто замын өргөтгөн шинэчлэх,
Бөмбөгөрийн уулзвараас Модны 2-ын замтай холбосон шинэ зам барих,
Гэсэр сүмийн баруун талаар Тасганы уулзвараад өгссөн замаас Гандангийн хашааг тойруулан Амарсанаагийн гудамж хүртэл шинэ зам барих,
Москва хорооллын зүүн урд талаас БҮК-Яармаг чиглэлд шинээр зам барих,
Оргил рашаан сувиллын уулзвараас Жапан таун хүртэл шинээр зам барих зураг төслийг боловсруулж байна.
Мөн Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзварын ойролцоо III эмнэлэгийн урд болон “Техник импорт” компанийн баруун талд шинээр автомашины зогсоол барьж байгуулах юм.
Эдгээр замыг барьснаар зөвхөн дээрх чиглэлүүдэд төдийгүй хотын авто замын сүлжээний хөдөлгөөний ачаалал эрс буурч, зорчигчдын цаг мөнгийг хэмнэх нийгэм, эдийн засгийн томоохон үр дүн гарна хэмээн тооцоолж байна.
Сэтгэгдэл (3)