
Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орж байгаагаас зарим зам засварын ажил хойшлоод байна. Тухайлбал Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг энэ сарын 14-17-ныг хүртэл хааж, замыг засахаар төлөвлөж байсан. Гэсэн ч борооноос болж ажил хойшилж, өнөөдөр тус замыг нээгээд байна. Харин цаг агаарын байдлаас шалтгаалсан учир зам засварын ажил хэзээ үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.