Сэлэнгэ аймгаас төрсөн отгон аварга Г.Эрхэмбаяр саяхан цолны мялаагаа хийсэн билээ. Түүнд нутгийнхан нь нэг суурь буюу 500 гаруй хонь цуглуулан бэлэглэсэн юм. Тиймээс Г.Эрхэмбаяр аварга өсгөж, өндийлгөсөн нутгийнхандаа талархлаа илэрхийлж Мандал сумын эмнэлэгийн төрөх тасагт 10 сая төгрөг ханвиласан байна. Түүнийг аварга цол авсны дараа нутгийн зөвлөлөөс Зайсангийн аманд гурван өрөө байр, "Mercedes Benz-G500" маркийн автомашин бэлэглэж байсан билээ. Тэгвэл отгон аварга ийнхүү хамгийн их мөнгө, хөрөнгө шаардлагатай байдаг сумын эмнэлэгт хандив өгч, талархлаа илэрхийлжээ.



















































Сэтгэгдэл (2)