
БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19- 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19- 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэнэ. Харин 26- 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэхээр төлөвлөжээ. Хүүхэд бүрээс цагаан хорхойн шинжилгээ авах бөгөөд цэцэрлэгт бүртгүүлсний дараа явагдах талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт шинээр бүртгүүлэхдээ, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ хандах хэрэгтэй аж. Харъяа дүүргийнхээ цэцэрлэгт ямар мөнгөн тэтгэмж өгөлгүйгээр хүүхдээ сургах боломжтой гэж албаныхан хэлж байгаа. Тиймээс эцэг эхчүүд нэн тэргүүнд харъяа дүүргийнхээ цэцэрлэгт хандах хэрэгтэй аж.
24tsag.mn