Энэ жил МУИС сургалтын төлбөрөө 50 хувиар нэмнэ гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлийн байдлаар тус сургууль сургалтын төлбөрөө дунджаар 16,7 хувиар нэмэхээр болсон байна. Шинээр элсэгчдийн нэг жилийн төлбөрийн дундаж хамгийн ихдээ 2 сая 117 мянган төгрөг байх бол үргэлжлүүлэн сурах оюутнуудын төлбөр 1 сая 427 мянган төгрөг байх тооцоог Боловсролын яамныханд хүргүүлжээ. Гэхдээ энэ тоо одоогоор албан ёсны шийдвэрээр баталгаажаагүй байна. Харин дотуур байрны төлбөр 350 мянган төгрөг байх аж.

Сэтгэгдэл (4)