
Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмж нь нийт 1.7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд эх, нярайн тусламж үйлчилгээнд ашиглах аж. Тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөс ЭХЭМҮТ-д унтуулгын аппарат, 18 эмнэлэгт өнгөт допплер бүхий хэт авиан оношилгооны аппарат, 12 аймгийн эмнэлгүүдэд дутуу төрсөн нярайг зөөвөрлөхөд зориулсан инкубатор, клиник-иммунолог оношилгооны автомат ELISA аппарат, эх, ургийн бүх үзүүлэлтүүдийг хянах зориулалттай төвлөрсөн систем, хүндэрсэн эх, нярайн цусан хангамжийг хэмжих аппаратыг хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг тусгайлан БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулахаар болжээ.