Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш хэсэгчлэн хааж хучилтын ажил хийхээр болжээ. Үүнд:
- 16 - 21 хүртэл Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлээд замын хучилт хийнэ.
- 21 - 24 хүртэл Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийнэ.
- 24 - 29 хүртэл Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийнэ.
Сэтгэгдэл (1)