
Энэ сарын 07-ны буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Хөгжим бүжгийн коллежийн замын урд байрладаг “Michelle” ресторан, зочид буудлын дөрөвдүгээр давхраас хүн унаж, бэртсэн гэх дуудлага ГССЗҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт иржээ. Улмаар оройн 23.00 цагийн үед дуудлага ирсэн ба түргэнийхэн очиход хохирогч бүсгүй ухаангүй, маш хүнд гэмтсэн, ихээхэн цус алдалттай байсныг гэрчүүд мэдээлж байна. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй солонгосын хоёр иргэнийг тухайн үед саатуулсан ч гадуур байцаалт авч байгаа аж. Ямартаа ч талгийгаач бүсгүйн ар гэрийнхэн өнөөдөр Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)