
МОХ-оос гадаадад сурдаг Монгол оюутны чуулга уулзалтыг өнөөдөр залуусын хороолол Viva city-д зохион байгуулах гэж байна. Уулзалтаар гадаадын их дээд сургуулиудад суралцдаг 100 гаруй оюутан хүрэлцэн ирж өдрийн туршид нийт Монгол оюутнууддаа зориулан гадаад улсуудад ямар замаар хэрхэн суралцаж болох тухай нөхөрсөг зөвлөгөө өгөх аж. "М-Си-Эс" группын хүний нөөцийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж өдрийн туршид 10-н жилийн дүү нартаа зориулж мэргэжлээ хэрхэн зөв сонгох уу?, нийт залуустаа зориулж карьер төлөвлөлт сэдвүүдээр мөн зөвлөгөө өгөх аж. Энэ үеэр хэлний курсууд болон, гадаад улсуудад суралцахад зөвлөгөө өгдөг байгууллагууд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч оролцох юм банйа. Түүнчлэн 19.00 цагаас Viva City-н задгай театрт хамтлаг дуучдын тоглолт болох аж. Мөн цаашлаад олон олон арга хэмжээ болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлож байна.
24tsag.mn