Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн өнөөдөр 35 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Ойн арга хэмжээнд Эрдэнэтийн овоонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байсан ба үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон Аймгийн ИТХ-ын дарга Б. Мягмарсүрэн болоод тус үйлдвэрийн үе үеийн дарга, ажилчид оролцсон юм.

"Эрдэнэт үйлдвэр нь анх 1978 онд ОХУ болон Монголын Засгийн газрын гэрээний дагуу Эрдэнэт овооны орд газар байгуулагдаж байсан юм. Өнөөдөр олон арга хэмжээ зохиогдох бөгөөд урлагийнханы тоглолт, хүчит бөхийн барилдаанаар яг одоо ойн баяр үргэлжилж байна.






















































