Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн өчигдрөөс эхлэн 35 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Өнөөдөр "Бид зууны уурхайчид" бэсрэг наадам, урлагийн арга хэмжээ болох бөгөөд ОХУ-ын мэргэжилтнүүдийн баяр, “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт, Цэнгүүний нээлт, жагсаал, “Уурхайчны омогшил” урлагийн тоглолт, Хүчит бөхийн барилдаан зэрэг хөтөлбөр багтжээ. Хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон бөгөөд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид хүчээ үзэж байгаа юм.24tsag.mn



















































