Жил бүр уламжлал болгон зохиогддог "Монголын Мистер" тэмцээн 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. "Монголын мистер 2013" нэртэйгээр зохиогдож буй бодибилдингийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг Монголын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн тэмцээн яг одоо 12.00 цагаас Соёлын төв өргөөнд эхлэх гэж байна. УАШТ-д оролцогчид 12 ангиллаар өрсөлдөх бөгөөд эрэгтэй 60 кг, 65кг, 70кг, 75кг, -80кг, +80 кг жинд тус тус өрсөлдөх юм байна. Мөн эрэгтэй фитнесс, эмэгтэй фитнесс, модел фигур фитнесс гэсэн ангиллуудад өрсөлдөх аж. Монгол Улсын аварга шалгаруулах энэ тэмцээнээс "Монголын мистер"-ийг тодруулан нэрлэдгээрээ онцлог юм байна
Т.Энхэлээ



















































