"Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт энэ сарын 16-19-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд "Уран үгсийн чуулган" яруу найргийн үзэсгэлэн, Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан "Дуртмал сайхан" сэдэвчилсэн номын үзэсгэлэн, “Их говийн тэнгэр дор” Монголын театр чуулгуудын шилдэг уран бүтээлийн нэгдсэн тоглолт, уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Уяхан замбуу тивийн наран” гэрэлт хөшөө овоо тахилгад хүндэтгэл үзүүлэх ёслол, “Их газрын чуулган-III” яруу найргийн баяр, хүндэтгэлийн цэнгүүн зэрэг урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулагдаж байгаа аж. Түүнчлэн үндэсний бахархал брэнд болсон морин хуур, хөөмий, магтаал, ерөөлөө дэлхий дахинд сурталчлан, түгээн дэлгэрүүлж буй “Домог” хамтлагийн шилдэг бүтээлүүдийн дээж тоглолт болох юм. Мөн олон улсын соёл урлагийн байгууллагуудын уулзалт, форум болохоороо онцлогтой болж байна. Мөн энэхүү уулзалтаар олон улсын соёл урлагийн байгууллагуудтай “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурна. “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам нь “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний үргэлжлэл юм.Т.Энхэлээ



















































