Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын улсын харцага цолны мялаалга ирэх сарын 6-нд түүний төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд болох гэнэ. Үндэсний их баяр наадмаас хойш бөхчүүдийн цолны мялаалга үргэлжилсээр байна. Энэ сард Г.Эрхэмбаяр аваргын цолны мялаалга Сэлэнгэ аймаг төдийгүй, өөрийнх нь төрсөн нутаг Мандал суманд өргөн дэлгэр болж өнгөрсөн билээ.
Т.Энхэлээ



















































