Зураач Б.Отгонтүвдэнгийн бие даасан "Төвөргөөн чимээ" үзэсгэлэн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус үзэсгэлэн өнгөрсөн лхагва гаригт "МахМаll" худалдааны төвийн таван давхарт байрлах "976 галерейд нээлтээ хийсэн бөгөөд ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх аж. Зураач Б.Отгонтүвдэн тус үзэсгэлэндээ 30 гаруй бүтээлээ дэлгэн тавьсан байна. Түүний дөрвөн метрийн өндөр, хоёр метрийн урттай казак түмний үндэсний наадгай "Көк пар" буюу тулам булаалдахыг харуулсан зураг нь Орост төдийгүй олон улсад алдаршжээ. Тэрээр үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр зураг зурж, зурсан зургаа дуулдага худалдаагаар худалдсан нь бас нэгэн онцлог болсон юм. Т.Энхэлээ



















































