Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ санаачлан, “Үлэмж эгшиглэн сан”-гаас МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэгийн нэрэмжит яруу найргийн наадмыг энэ сарын 22-23-нд зохион байгуулахаар болжээ.Уг наадамд Ардын уран зохиолч Т.Галсан, “Болор цом”-ын эзэн Д.Урианхай, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Ж.Баяржаргал, Н.Гантулга болон Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт Н.Пүрэв, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Х.Чилаажав, БНСУ-ын нэрт зохиолч Ким Ён Су нар оролцохоор болжээ. Мөн дуучин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэтунгалаг нар дуу хуурын дээжээсээ өргөх юм. Яруу найргийн наадам Сулинхээрийн тал дахь хилийн заставт болно.



















































