Цэцэрлэгүүд өнөөдрөөс
бүртгэлээ эхэлж байна. Бүртгэл энэ сарын 28-ныг хүртэл явагдана.
Ингэхдээ өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл өмнөх
хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд
шинээр элсэгчдийг бүртгэх юм байна. Улсын
хэмжээнд цэцэрлэгийн буюу 2-5 насны 240 мянга гаруй хүүхэд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд 60-70 хувь нь цэцэрлэгт
хамрагдах боломжтой гэнэ.



















































