Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран "Хүүхдээс хүүхдэд" сургалтын аргачлалыг энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх гэж байна. Тус сургалтыг нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр 10.00 цагт Улаанбаатар зочид буудлын хоёр давхарт танилцуулах уулзалт болно.
“Хүүхдээс хүүхэд” сургалтын аргачлал нь эрүүл мэндийн боловсролын агуулга, арга зүй, чанар хангалтгүй байгааг шинэчлэн сайжруулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд төвтэй сургалтын аргачлал юм.



















































