Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албанаас "Нарантуул" худалдааны төвийн захиргаанд ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн
цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдээд байсан.
Учир нь Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг өнөөдөр, маргааш хоёр өдөр засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор болсон юм. Харин Нарантуул худалдааны төвд худалдаа эрхлэгчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд өнөө өглөө бүгд ажилдаа гарцгаасан байна.



















































