Өнөөдөр
өглөө Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдаж нийслэлд зорчиж буй авто машины
түгжрэлийг багасгах болон оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн
асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанаар энэ сарын 24-31-ний
өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орныг
тэгш, сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг
гаргасан юм. Энэхүү хязгаарлалт 07.00-21.00 цагийн хооронд хүчинтэй бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хуучнаараа буюу
гарагийн ялгаатай хязгаарлалтандаа орно.
Авто машины дугаарын хязгаарлалт хийсэн дээрх найман өдөр иргэдийг тролейбусаар үнэ төлбөргүй зорчуулах юм байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед нийслэлийн төвийн зургаан дүүргийн 17 газарт хичээлийн хэрэгсэл худалдаалах цэг байгуулан түрээсийн төлбөргүй ажиллуулах талаар хэлэлцсэн юм. Дээрх шийдвэрүүд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсаны дараа албан ёсоор мөрдөгдөж эхлэх аж.




















































Сэтгэгдэл (3)