
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнөөдөр 13.30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын уулзалтын танхимд хуралдана. Тус хурлаар энэ оны эхний хагас жилийн тайланг танилцуулахын зэрэгцээ “түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн боловсруулсан түлш худалдан авсан иргэдэд олгох татаасын хэмжээг тогтоох, Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн талаар хэлэлцэх аж.



















































