Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай” хуул нь соёлын үнэт өвийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа гэж салбарын мэргэжилтнүүд нь үзэж байна. Тиймээс "Соёлын өвийг хамгаалах" хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй аж. Ингэхдээ хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр тодорхойлж, найруулга хийсэн, өвийн ангиллаас хамаарч түүнийг хадгалах, хамгаалах нөхцлийг тодорхойлсон зэрэг өөрчлөлтийг оруулсан байна. Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцлийг тодорхойлсон байна.
Тус хууль хэрэгжиж эхэлснээр соёлын өвийг үрэгдүүлж, устгахаас сэргийлэхээс гадна буруутгай этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо чангарах аж.
Т.Энхэлэ



















































