Овоотын нүүрсний ордыг эзэмшдэг "Aspire Mining" компани зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэллээ. Тухайлбал "Овоот"-ын нүүрсний ордын үйлдвэрлэлээ хойшлуулж, анх тооцоолсон 724 сая ам.долларын санхүүжилтыг 144 сая ам.доллар болгон бууруулсан байна. Дашрамд дуулгахад “Aspire Mining” нь Эрдэнэтээс Мөрөн, Мөрөнгөөс Овоот хүртэл төмөр зам барихаар төлөвлөж байгаа бөгөөд төмөр замыг өргөтгөснөөр санхүүгийн зардлаа 98 сая ам.доллараар багасгах гэнэ. Тэд энэ төмөр замынхаа техник эдийн засгийн үндэслэлийг ирэх оны гуравдугаар сард дуусгаж, 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.



















































