Шинээр 245.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Орон сууцны ипотекийн зээлийн
санхүүжилтын мэдээг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 39 хоногийн байдлаар
танилцуулж байна. Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.5 тэрбум төгрөгийн зээлийг
дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирүүлжээ. Үүнээс 14894 иргэний хүсэлтийг
бүрэн шийдвэрлэж орон сууцны ипотекийн 422.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин
санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Мөн иргэд 315.3
тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас
банкууд 4543 иргэнд 245.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр
олгожээ.