Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван хүүхдийн нэг нь л цэцэрлэгт орох боломжтой байна

2013-8-20
0
ЖИРГЭХ
Цэцэрлэгийн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Ингэхдээ шинээр элсэж байгаа хүүхдүүдийг бус хуучин хүүхдүүдээ бүртгэж байгаа юм.
   DSC_1937  Цэцэрлэгийн бүртгэл өчигдрөөс эхэллээ. Ингэхдээ шинээр элсэж байгаа хүүхдүүдийг бус хуучин хүүхдүүдээ бүртгэж байгаа юм.  Гэвч шинээр хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн ээж, аавын оочир ч их байлаа.  Ямартаа ч энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл хоёр үе шаттайгаар явагдаж байгаа төдийгүй ирэх хичээлийн сарыг эхлэхэд цагаан хорхой, шээсний шинжилгээ, бусад цэцэрлэгээс шаардсан хичээлийн хэрэгслийн хамт бүрдүүлж өгөхөөрөө онцлог юм.
   Уг нь ирэх сарын нэгэн гэхэд хүүхдийнхээ шинжилгээний бичгийг өгч болно гэж байгаа ч зарим нэг хүндрэлтэй тал их байгаа юм. Учир нь Сүхбаатар дүүргийн хувьд л гэхэд Эрүүл мэндийн хоёрдугаар төвд очиж хүүхдийнхээ шинжилгээг өгүүлээд, хариуг Зуун айлын Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс авна гэж заасан байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд нэг захаас, нөгөө захруу ганц шинжилгээний хариу авах гэж хүүхдээ дагуулан явна гэсэн үг.
    Түүнчлэн энэ жил өнөөх нь цэцэрлэгийн хүрэлцээ муу гэх нэрийн дор цэцэрлэгүүд цөөхөн хүүхэд бүртгэнэ гэж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг энэ жил хоёр настай хүүхэд 60, гурван настай 30 хүүхэд элсүүлнэ гэж байгаа. Гэтэл шинээр хүүхдүүдээ бүртгүүлэх гэсэн ээж аавын оочир 100 хол давсан байх жишээтэй. Цаасан дээр бүртгүүлээд явсан нэрсийг жагсаал бүр 200 орчим байсан юм.
   Мэдээж л өмнөх тогтсон жишгээрээ улсын цэцэрлэгүүд харьяаллын бус хүүхдүүдийг бүртгэхгүй гэж байгаа. Гэвч танил талаараа хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн, хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгч чадах хүн хайсан хүмүүс олон байсныг нуух юун. Тэгэхээр цэцэрлэгийн бүртгэл бараг л их сургуулийн бүртгэл, хахуультай дүйцэж очихоор болжээ.

 Н.Наран: Манай байрны нэг хүүхэн хүүхдээ 200 мянгаар оруулсан байсан
DSC_1934-Танай хүүхэд хэдэн настай вэ?
-Би 3 настай хүүхдээ бүртгүүлэх гээд энд 17-ноос хойш сууж байна. Өнгөрсөн жил хүүхдээ 2 настай байхад нь өгөх гээд чадаагүй. Энэ цэцэрлэг өнгөрсөн жил 2 настай 20 хүүхэд л авсан. Би 33-т бүртгүүлсэн байсан юм лдаа. Энэ жил дахиад л би 30 гаруй хүний дараа орчихоод л сууж байна. Орж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна.
-Юу бичиж авч байгаа юм бэ?
-Бид өөрсдийн оочер дугаарыг алдахгүйн тулд тэр ирлээ энэ ирлээ гэж бичиж авч байна. Ороод бүртгүүлчихсэн юм бол байхгүй. Гадаанаа оочероо аваад зогсож байна. Одоогийн байдлаар 2-5 насны 187 хүүхэд энэ дугаарлалтанд нэрээ бичүүлсэн.
-Цэцэрлэгийн удирдлагууд оочер дугаар бичиж авч байгааг мэдэж байгаа юу?
-Мэдэж байгаа. Хамгийн эхний хүн 15-нд ирсэн. Энэ оочер дугаараа алдахгүйн тулд шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл эхэлтэл бид  эндээ сууна. Өдөр болгон эндээ ирж сууна.
-Дандаа шинээр элсэх хүүхдүүд үү?
-Тийм. Дандаа шинээр элсэх хүүхдүүд. Хоёр настай хүүхдүүдийг авах магадлал өндөр байгаа . 4-5 настай хүүхдүүд энд шинээр элсэх ямар ч боломжгүй. Тэр байтугай 3 настай 30-хан хүүхдийг л авна гэсэн.
-Өнөөдөр уг нь хуучин хүүхдүүдээ бүртгэх ёстой өдөр. Энэ цэцэрлэг яагаад хуучин хүүхдүүдээ бүртгэхгүй байгаа юм бол?
-Хуучин хүүхдүүдээ бүртгэхгүй гэсэн. Яагаад гэвэл өнгөрсөн хавар цэцэрлэгүүд амрахаас өмнө нэг батламж өгсөн гэсэн. Тэрүүгээрээ хүүхдүүдээ бүртгэчихсэн байна лээ.  Тэр бичигтэй хүүхдүүд нь автоматаар орчихно.
-Хэрвээ та хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол яах вэ?
-Гомдолтой л байна. Харъяаныхаа цэцэрлэгт өгч чадахгүй хоёр гурван жил явна гэдэг чинь үнэхээр гомдолтой.
-Эцэг эхчүүдээс хандив нэрээр хахууль авч хүүхдүүд авдаг гэсэн. Энэ цэцэрлэг тэгэх сураг байна уу?
-Өнгөрсөн жил энэ цэцэрлэг тэгж хүүхэд авсан. Өнгөрсөн жил хоёр настай гучин хүүхэд авна гэчихээд намар нь 40-50 болчихсон.  Бүр хоёр настай хүүхдийн гурван бүлэгтэй болчихсон байсан.  Тэр хүүхдүүд яаж орсон байх вэ? Бүгд л арын хаалгаар эсвэл хандиваар л орж байгаа шүү дээ.  Манай байрны нэг хүүхэн хүүхдээ 200 мянгаар оруулсан байсан.

129-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алагаа:
DSC_1946-Танай цэцэрлэг аль аль хороодоос хүүхэд бүртгэж авах ёстой вэ?
-14, 15, 18, 25 гэсэн дөрвөн хорооны байруудаас түүвэрчилсэн байдлаар цаанаас тогтоож өгсөн харъяалалаараа авна.
-Харъяалалын бүсд цэцэрлэгийн насны хэдэн хүүхэд байдаг вэ?

-1000 гаруй хүүхэд оршин суудаг гэсэн судалгаа байгаа.
-Танай цэцэрлэгт жил бүр хэдэн хүүхэд суралцдаг вэ?
-Манай цэцэрлэг уг нь 330 хүүхдийн нормтой. Гэсэн ч жил бүр 600 гаруй хүүхэд авч байна.
Мөн 129 дүгээр цэцэрлэгийн гадаа 9 сарын нэгнээс өмнө төрсөн 2 настай хүүхдийг бүртгэнэ гэсэн зарлалтай холбоотой гомдол их гарч байсан юм.

 14-р хорооны иргэн Д.Саранчимэг:  129-р цэцэрлэг 10 , 11 , 12 сард хоёр нас хүрч байгаа хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна
-Манай зээ 10 сард хоёр ой хүрнэ. Гэтэл энэ цэцэрлэг дээр 9 сарын нэгнээс өмнө төрсөн хүүхдүүдийг бүртгэж авна гэсэн байгаа юм. Цэцэрлэгийн удирдлагуудаас асуухаар Боловсролын хуулин дээрээ 2 нас хүрсэн хүүхдийг бүртгэнэ гэсэн байдаг болохоор бид танай хүүхдийг бүртгэж авахгүй гэнэ. Үүнийг өөрчилж оноороо хоёр нас хүрсэн хүүхдийг бүртгэж болдоггүй юм уу. 10 , 11 , 12 сард хоёр нас хүрч байгаа хүүхдүүд ялгаварлан гадуурхагдаж байна . Эдгээр саруудад төрснөөрөө буруутан болж цэцэрлэгт явах эрхгүй болж байна шүү дээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    49 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 15 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 20 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 45 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 47 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 50 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 28 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 44 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 5 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 8 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 9 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК