
Хурлыг УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Мөн энэ хурлаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид “Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудал”, “Монголын геоорон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд” гэсэн сэдвүүдээр илтгэл тавих юм.