Өнөөдөр
ШӨХТГ-аас Улаанбаатар хотын орон сууцуудын цахилгаан шатны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит
компанитай хамтран орон сууцуудад хэрэглэгдэж байгаа
цахилгаан шатнуудад шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалт ирэх 11 дүгээр сарын
15-н хүртэл үргэлжлэнэ. Нийслэл хотод орон сууцны
зориулалтаар ашиглагдаж байгаа нийт 3000
орчим цахилгаан шат байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд ихэнх
нь ашиглалтын журам, эзэмшигч байгууллагын нэр, санамж, ашиглалтын хугацаа
зэрэг мэдээллүүд нь байдаггүй байна.
Шалгалтаар одоо
ашиглагдаж буй цахилгаан шатнүүдийн нэгдсэн тоог гаргах, ашиглалтын хугацаа,
аюулгүй байдлын дүн шинжилгээг хийж чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг
нь ашиглалтаас хасахаар болсон байна. Мөн бүх цахилгаан шатүүдийг ашиглахтай холбоотой мэдээллийн
самбартай
болгоно гэлээ.
Дашрамд дуулгахад “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит
компани өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан
бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатныг шинэчлэх, цахилгаан шатны
үйлдвэр байгуулах зорилготой аж. Тус компани ирэх онд нийт 265 ширхэг цахилгаан шатыг 9 тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болжээ.