
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийт жилд 50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудын алдагдлын шалтгааныг судалж, цаашид ашигтай ажиллуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ТӨХ-ны дарга өөрөө удирдах гэнэ. Өмнө нь ТӨХ-ны дарга алдагдалтай ажиллаж байгаа компаниудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байсан бол энэ удаад алдагдлыг бууруулж ашигтай ажиллаж болох арга замыг хайж компаний удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр болсон аж.
Т.Энхэлээ