Өчигдөр болсон Агаарын
бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаар гэр хорооллыг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар бүрэн хангах асуудлаар хэлэлцсэн байна.
Нийслэлийн 45 мянган өрх эрчим хүчний хэмнэлттэй зуухны төсөлд хамрагдалгүй үлдсэн бөгөөд эдгээр айлуудыг сайжруулсан зуухаар хангах ажлыг “Цэвэр агаар сан” болон “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хамтран хийж гүйцэтгэхээр болсон байна. Үүнээс Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд төвийн зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох замаар сайжруулсан зуухыг тараах аж.
Мөн өмнө хэрэгжүүлж байсан Мянганы сорилын сангийн төслийн ажил дуусч байгаа бөгөөд тус төсөл болон бусад хөтөлбөрүүдээс орхигдсон ажлыг Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл нөхөн хэрэгжүүлэхээр болсон юм.
Түүнчлэн сайжруулсан зуух сонгохоор 15 төрлийн зууханд туршилт хийж үзэхэд дөрвөн төрлийн зуух тэнцсэн байна. Үүний нэг нь дотоодын үйлдвэрийн, хоёр дахь нь Хятадад үйл ажиллагаа явуулдаг Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн, үлдсэн хоёр төрлийн зуух нь Туркт үйлдвэрлэсэн зуух гэнэ. Сайжруулсан зуухыг 29 мянга орчим төгрөгөө борлуулах санал оруулаад байгаа аж.
Сэтгэгдэл (2)