
Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах юм.
Байгууллагын архивын сан хөмрөгт нийт 11201 гаруй /цаашид нэмэгдэх тоо/ хадгаламжийн нэгж байгаагаас энэ оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар байнга хадгалах 738 хадгаламжийн нэгжийг бүртгэж, 130 хадгаламжийн нэгжийг цахимжуулаад байна.