МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар энэ жил мөрдөх сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг
шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ мэргэжил болон ангиар нь ялгаварлан өсгөсөн байна.
Тодруулбал ирэх хичээлийн жилд
үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутан 1.4 орчим сая төгрөг, шинээр элсэгчид кредит цагаасаа хамаараад дунджаар 1.6 – 2.1 сая төгрөг төлнө. Ерөнхийд нь авч үзвэл тус сургуулийн
сургалтын төлбөр 16,7 хувиар нэмэгджээ.
Ийнхүү сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх болсон шалтгааныг МУИС-ын Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарантуяагаас тодруулахад “Чанартай сургалтыг хөрөнгө мөнгө зарцуулж бий болгоно. Тэгэхээр сургалтын төлбөрийг нэмсний үр дүнд чанарын асуудлыг ярих боломжтой. МУИС чанарын шинэ түвшинд гарах цаг нь хэдийнэ болсон” гэлээ.
Сэтгэгдэл (4)