
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн энэ үед нийслэлийн замын хөдөлгөөн өмнөхөөсөө хэд дахин нэмэгддэг. Тиймээс энэ сарын 24-31-нийг хүртэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргасан. Энэ захирамжын дагуу хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.