
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдэж сургууль цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил, сурагчын дүрэмт хувцас, их дээд сургуулиудын төлбөр зэрэг олон ажил нэгэн зэрэг өрнөж байна. Тиймээс Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр эдгээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11 цагаас БШУЯ-ны байранд болно.