Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд “Биотехнологи ашиглан хөрсний бохирдлыг бууруулах арга технологийг Монгол улсад ашиглах, нутагшуулах” сэдэвт уулзалт семинар болно.
10.00 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газар, мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлсэн “Хашааны газрын өмчлөл” аяны хаалтын ажиллагаа Blue sky 3 давхарт болно. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч оролцоно.
11.20 цагт "Амгалан" дулааны станцын шав тавих ёслол болно. /Хуучнаар Амгалан дахь УС-15/
12:00 цагт Спортын төв ордонд ХАХНХЯ-аас зохион байгуулж буй "Залуус лиг 2013" сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Нээлтийн ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.