Нарантуул худалдааны төвийн түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварын зам засварын ажил өнөөдөр дуусч нээлтээ хийнэ. Нээлт 11.40 цагт тус уулзвар дээр болно. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд, Засгийн газрын болон бусад албаны хүмүүс оролцох аж.