”Залуус лиг 2013” -ын нээлт болно
Жил
бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн олон
улсын залуучуудын өдрийг “Залуучуудын шилжилт хөдөлгөөн: Хөгжил рүү тэмүүлэх
нь” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин манай улсын залуучуудын өдөр энэ сарын 25-нд тохионо. Тиймээс
залуучуудад хандсан олон ажлыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хийж
хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь залуучуудын
байгууллагуудын дунд зохиогдож байгаа "Залуус лиг 2013" сагсан бөмбөгийн
тэмцээн юм. Тэмцээний
нээлт өнөөдөр Спортын төв ордонд 12.00 цагт болно. Нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцох юм.