
Хичээлийн жил эхэлхэд цөөхөн хоног үлдээд байна. Эцэг, эхчуудийн дунд сургууль, цэцэрлэгийнхээ хүүхдийг хаана яаж бүртгүүлэх вэ гэсэн асуудал араасаа олон асуулт дагуулсан хэвээрээ байна. Учир нь өнгөрсөн жил 19 мянган хүүхэд шинээр сургуульд элсэн орж байсан. Статистик мэдээгээр бүртгэлд хамрагдах ёстой нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнууд 22061 бий гэсэн тоог хавар авсан байна. Нэгдүгээр ангийн бүртгэл хавар эхэлсэн. Хаврын бүртгэлд эдгээр хүүхдүүдээс төрийн өмчийн сургуульд 18 380. Төрийн бус өмчийн сургуульд 2417 хүүхэд бүртгүүлсэн байдаг аж. Одоогийн байдлаар нийт 18796 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ нь бүртгүүлэх ёстой хүүхдүүдийн 85.7 хувь нь гэсэн үг. Өмнөх жил 19 мянган хүүхэд элсэж байсан бол энэ жил гурван мянгаар илүү хүүхэд шинээр элсэн орно гэсэн судалгаа гарсан байна. Үүнтэй холбоотой Боловсрол, Шинжлэх ухааны яам болон нийслэлийн Боловсролын бүх сургуулиудын хамрах тойргийг тогтоож өгчээ. Хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүртгэснээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа зургаан настнууд бүгд сургуульд элсэн орох боломжтой гэж албаныхан хэлж байна. Мөн хавар бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг энэ сарын 19-нөөс бүртгэж эхэлсэн бөгөөд дүүрэг бүр хамран сургах тойргийнхоо үлдсэн хүүхдүүдийг бүртгэх аж.
Т.Энхэлээ