
Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай суманд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал цуцпагдтал сургууль, цэцэрлэгийг нь ажиллуулахгүй байхаар тус аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ. Улаанхус суманд өвчин эрт намжиж, олон мал өвчлөөгүй бол Цэнгэл, Буянт суманд мал өвчлөөгүй ч шүлхий гарсан сумтай хөрш тул хөл хорио тогтоосон аж. Тиймээс эдгээр гурван сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхээр болсон гэнэ. Шүлхийтсэн 1300 гаруй малыг бүгдийг нь устгаж, өвчний тархапт ч бүх суманд намжсан байна. Адуунаас бусад мал сүргийг хоёр дахин вакцинжуулж дуусчээ. Нэг ч мач нэмж өвчлөлгүй 21 хоновол шүлхий эдгэсэн гэж үзэн, таван суманд тогтоосон хөл хориог цуцлах юм.
Тус аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн ахлах ангийнхны хичээлийн шинэ байр энэ сард ашиглалтад орох ёстой байсан ч шинэ оны заагт хүлээлгэж өгөхөөр болжээ. Тиймээс ахлах ангиуд хичээллэдэг хуучин барилгыг засан, хичээллэхээр болсон байна. Мөн гуравдугаар цэцэрлэгийн барилгад үйл ажиллагаа явуулахыг мэргэжлийн хяналтынхан хориглосон тул хаашаа нүүх нь тодорхойгүй байгаа аж.
24tsag.mn