
"Оюутолгой" ХХК-ийн далд уурхайн барилгын ажил зогсож хэд хэдэн гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцалсан. Ингэснээр олон хүн ажилгүй болж байгаа тухай бид мэдээлж байсан. Тэгвэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооноос “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниуд ажилчдаа халж байгаатай холбогдуулан мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт болно. Түүнчлэн далд уурхайн ажил зогссоноос “Оюутолгой” компани л гэхэд 61 ажилтнаа цомхотгосон байна.