БШУЯ-наас хийсэн мэдээллээр энэ жил Ерөнхий боловсролын сургуульд 504 мянган
гаруй хүүхэд суралцана гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс 54,6 мянган хүүхэд шинээр нэгдүгээр
ангид элсэн суралцаж байгаа бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад найман
мянга гаруй хүүхдээр илүү байгаа аж. Үүнтэй холбогдуулан хоёр ээлжээр
хичээллэдэг зарим ЕБС-иудын ачаалал нэмэгдэж байгаа ч бүх хүүхдийг суралцуулна гэдгээ
яамны зүгээс хэлж байлаа.
Мөн хувийн сургуульд хүүхдээ сургах сонирхолтой хүмүүс ихсэж зарим хувийн сургуулиудын элсэлтийн тоог нэмэгдүүлэхийг эцэг эхчүүд ихээр хүсдэг байна. Энэ асуудалд БШУЯ-наас хувийн хэвшлийн зарим сургуулиудад нэмж элсэлт авах хүсэлт явуулсны дагуу 19 хувийн сургуульд 451 хүүхэд шинээр авахаар болжээ. Гэхдээ шинээр элсэлт явуулахгүй өмнөх жилүүдэд орох хүсэлтээ тавьсан ч орж чадаагүй хүүхдүүдийг нэмж авах юм байна.
Түүнчлэн сурагчдын сурах бичиг 100 хувь хэвлэгдэж дууссан бөгөөд үүний 86 хувь нь үнэгүй тараагдана. Үлдсэн 13 хувь нь сурах бичгээ худалдан авах юм байна. Сурах бичгийн дундаж үнэ 2440 төг байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 100 төгрөгөөр буурчээ. Мөн багшийн хэд хэдэн төрлийн сурах бичгийг хэвлүүлэн тараажээ.



















































Сэтгэгдэл (1)