
“Ээж мод”-ны орчим дэндүү их талбай бохирдсон, олон тооны мод үхжиж, их хэмжээний хөрс шороо талхагдсан байгаа нь шашны зан үйл үйлдэгчид, ялангуяа бөө нарын буруу үйл ажиллагаатай шууд холбоотой юм.
Энэ удаагийн цэвэрлээг БОНХЯ, тус яамны дэргэдэх Байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн МЗХ уг ажлыг дэмжиж, Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбоо хүн хүч, техник гаргаж өгөхөөр болжээ.
Мөн байгаль орчноо дээдлэн хамгаалагч “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын 40 залуу энэ удаад хувцаслалтаараа жигдрэн оролцох аж. Энэ удаагийн “Амьд байгалиа хайрлая” аяныг “Гэрэлт цалиг” ТББ ерөнхийд нь хариуцаж, жиргээчдийн багийг “Төрийн дайсан” нэрээр жиргэдэг твиттэрч н.Төрмөнх, сэтгүүлчдийг “Монгол HD” телевизийн сэтгүүлч н.Бүрэнбаатар нар зохион байгуулж авч явах юм.
Сэтгэгдэл (2)