Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх сарын 11-14-ний өдрүүдэд Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны гэрээ хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа аж.Мөн Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлага болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийх юм байна.




















































Сэтгэгдэл (4)