Нийслэлийн авто замын газраас шинэ хичээлийн жил
эхлэхээс өмнө буюу энэ сарын 31-нээс өмнө дараах найман замын зорчих хэсгийг бүрэн нээх юм байна.
1. Дунд гол, Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын араар явах 4.1 км авто зам;
2. Нарны замын баруун хэсэг, Вокзалаас 10-р хорооллын уулзвар хүрэх 1 км авто зам;
3. Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэл 4.5 км авто зам;
4. Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэл 2.8 км зам;
5. Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзвар;
6. БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 0.2 км авто зам, автомашины нүхэн гарц;
7. БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км зам;
8. ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамж хүртэлх 1.7 км авто зам /Далан давхраас баруун тийш/.