Ирэх сарын 30, 31-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод "МЕМОRIAD-2013"
ой тогтоолт, цээж бодолтын олон улсын нээлттэй тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд121орны оюуны спортын тамирчид
арван төрлөөр өрсөлдөнө.
Энэ тэмцээнд манай улсын гурван тамирчин оролцохоор болж Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар дасгалжуулагчаар нь ажиллаж байна.
Тэмцээний бага насанд энэ жилийн ой тогтоолтын улсын дэд аварга болсон Г.Тэмүүлэн, дунд насанд мөн энэ онд дунд насанд ой тогтоолтын улсын дэд аварга болсон Ц.Бат-Эрдэнэ нар өрсөлдөх бол дунд болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалд энэ оны ой тогтоолтын аварга Б.Намуунтуул оюунаа сорих гэнэ.