
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гоц халдварт өвчин болох тарваган тахлыг нэвтрүүлэхгүй байхын тулд ЭМЯ, ЗЦГ, МХЕГ, НОБГ, ЦЕГ пост ажиллуулсан байгаа. Мөн модны хулгайн замуудаар тарвага орж ирэх магадлалтай учир нэмэлт хөдөлгөөнт постууд ажиллаж байгаа аж. Тэгвэл Нийслэлийн онцгой байдал энэ бүгд дээр хяналт тавих үүргийг авсан юм байна. Тиймээс энэ сарын 1-нд бүх постуудаар хяналт шалгалт хэр явагдаж байгаа талаар газар дээр нь үзлэг шалгалт хийгээд холбогдох хүмүүст мэргэжлийн заавар зөвлөгөө өгөөд ирчээ. Үүний дараа хэд хэдэн шалгалт бас үзүүлэх сургалтыг зохион байгуулсан юм. Одоогоор ямар нэг зөрчил илрээгүй байгаа аж. Гэхдээ өнөөдөр 22-ын товчооны постуудаар шалгалт хийх гэж байгаа бөгөөд ингэхдээ сэтгүүлчдийг авч явж нөхцөл байдалтай танилцуулах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)